WSJ: Украины хямрал БНАСАУ-ыг ОХУ-тай ойртуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

 

Украиныг тойрсон нөхцөл байдал БНАСАУ-д ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх боломж олгож байна гэж “The Wall Street Journal” бичжээ.

Тус сонины эх сурвалжийн мэдээллээр, Пёньян Донецк болон Луганск руу ажилчдаа илгээхээр зэхэж байгаа аж. Харин Орос Хойд Солонгост дэвшилтэт зэвсэглэл, тоног төхөөрөмж нийлүүлж, хоёр талын худалдааг идэвхжүүлэхээс гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх хориг тавих эрхээ ашиглан БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгахгүй байх арга хэмжээ авах боломжтой. Кремлийн тэргүүний дэмжлэг БНАСАУ-д олон улсын хоригоос зайлсхийх, нууц технологийн салбарт хамтран ажиллах хаалгыг нээж байна гэж Хадсоны судалгааны хүрээлэнгийн Ази, Номхон далайн аюулгүй байдлын хэлтсийн дарга Патрик Кронин үзэж байна.

Пёньян Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг. Ингэснээр тус улс Украинтай дипломат харилцаагаа таслахад хүрсэн. Гэсэн ч энэ байдал нь Донецк, Луганск ажиллах хүчээ саадгүй илгээх боломж олгож байна. Пёньян, Москва хоёр ижил нөхцөл байдалд ороод байна. Тэд АНУ тэргүүтэй өрнөдийн хориг арга хэмжээний эсрэг зогсох нийтлэг зорилготой гэж Брукингсийн хүрээлэнгийн мэргэжилтэн Патрисиа Ким онцолсныг тус сонин иш татжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 04

Hyatadiin darga.ANUiin tsunug uvgund galaar togolson hvvhed yadagiig sanuulsan.Oros.Solongos 2 uls bol yamarj hariu uych helehgvi shuudal.ANU hajuud dalaid hamag atomiin puuchingaa tsereg shidej chivuuleh baih.Ene3 ulsiig ad vzeseneer.3 uls mash hvchtei bei daasan ulsuud.Har tamhind jivsen yamband barigdsan,Amerkiin ard tvmen baildaj chadahuu.Delhiin olon ch orong svirvvlsen dainii bodlogtoi tusalsan ner bariad tsevsegees uur zvilgvi hooslood yavdag uls .Amerkiin tsulmult muhuj.Evropiin ard tvmen jagsaj tog shatahuunii vneniig bagsahiig shaardaj bna.ANU evropiig svirvvlj bna.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 04

ANU ene talaar sain medej baigaa.HYATAD.SOLONGOS.OROS 3 ULSIIN ATOMIIN HVCH HER VE NIILEED HENIIG YAMAR ULSIIG SVIRVVLJ CHADAH VE GEDEGIG SAIN MEDEJ BAIGAA BAILGVI DEE.ANU NEG SHANGAA HVRTENEE ENE 3 ULSAAS.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 04

ANU ene talaar sain medej baigaa.HYATAD.SOLONGOS.OROS 3 ULSIIN ATOMIIN HVCH HER VE NIILEED HENIIG YAMAR ULSIIG SVIRVVLJ CHADAH VE GEDEGIG SAIN MEDEJ BAIGAA BAILGVI DEE.ANU NEG SHANGAA HVRTENEE ENE 3 ULSAAS.

0  |  0
Уншигч(192.82.75.214) 2022 оны 09 сарын 01

Ямаа туйлаад ч янгиа эвдэхгүй гэдэг, хаа зайлах вэ хө, бүх зүйл цаг нартай, яг л нар сар шиг мандана бас жаргана, тэгэхээр орос солонгос 2 мандана бас жаргана, тэдний цаг дуусч буй.

1  |  0
Аааааа(202.21.108.33) 2022 оны 09 сарын 01

тэгий шд. Тэгэхдээ жижиг юман лээр Ах нар өсөрхөж цөмийн пуужингаар отказ тавихгүй л дээ. Том гүрэн ш дээ.

3  |  1
Top