АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэх бодолтой байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

АНУ Тайваньд БНХАУ-ын зүгээс ирэх заналхийллийг эсэргүүцэхэд шаардлагатай зэвсэг нийлүүлэх бодолтой байгаа талаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби мэдэгджээ.

Жон Кирби “Бид тэдний тулгарсаар байгаа аюул заналхийллээс сэргийлэхийн тулд зэвсэг нийлүүлнэ. Энэ аюул нь Хятадын зүгээс ирж байгаа” хэмээн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч мөн АНУ-ын одоогийн засаг захиргаа Тайванийг дэмжихээ нэмэгдүүлнэ гэдгийг хэлжээ.

Үүний өмнө Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнъюй “АНУ Тайваньд зэвсэг худалдсаны хариуд Хятад улс хууль ёсны, шаардлагатай арга хэмжээг авах бодолтой байна” гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top