АНУ-ын засаг захиргаа ОХУ цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
CBS телевизэд өгсөн ярилцлагадаа тэрбээр Вашингтон Украиныг тойрсон нөхцөл байдал мөргөлдөөнийг өргөжүүлэхэд хүргэхгүй байхыг зорьж байна хэмээн онцолжээ. Үйл явдал ингэж өрнөсөн тохиолдолд тодорхой ямар арга хэмжээ авах талаар тодруулаагүй байна. Цөмийн зэвсэг хэрэглэх нь гамшигт үр дагавартай. Үр дагаврыг зөвхөн цөмийн зэвсэг хэрэглэсэн тухайн орон амсаад зогсохгүй бусад улс орон ч гэсэн нүүр тулна гэж Блинкен онцолсон байна.
Түүний хэлснээр, АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын талд хандан цөмийн зэвсэг хэрэглэх тухай хариуцлагагүй үг хэлэхээ зогсоохыг шаарджээ.
Сэтгэгдэл ( 2 )
нэг улс нь нөгөө улсын газар нутгаас хэсэгчлэн санал хураах замаар хүч хэрэглэн тасдаж авах нь ерөөсөө буруу бөгөөд олон улсын терроризм гэсэн үг. үүний төлөө орос дэлхий ахины өмнө маш хатуу хариуцлага хүлээх болно шүүдээ. Жишээ нь Монголын Баянөлгийн иргэдийн дунд Казак улс санал асуулга явуулаад тэр казакууд нь казакт нэгдэнэ гэвэл монголын төр засаг Баянөлгийн газар нутгийг хүн амтай нь тэгээ тэг гээд Казакстанд харъяалуулж газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах хэрэг үү.
Hvn turluhtuniig dainii baidald vrgelj oruuldag .ANUiin zevsegiin vildveriin ter bumtan etsed .Orosoos aij baigaa uchir ni .Hoid Solongos Hyatad .Oros 3 ulsiin tsumiin zevsegees aij baigaa hudalaa shou hiigedel .Uchir ni hench vhehiig sunuhiig hvsehgvi baigaa .UIdgeer 3 ulsiig ih gaduurhaaad baival ANU hariu bolgoj heden bumbug hayah ih duhsun baiga daa.Delhiig ANU hezeej vvrd ezemsheh shunaliig ni Odoohondoo Oros Hyatad 2 uls tasaln zogsooh gej vzej tarj bna.ANUiig delhiigees archij hayah tsag irsen.