“Apple” шинэ iPhone 14 үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

 

АНУ-ын “Apple” компани хоёр долоо хоногийн өмнө худалдаанд гарсан iPhone 14 загварынхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь эл загварын эрэлт бага байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Тус компани ухаалаг утасны сэлбэг, хэрэгсэл нийлүүлэгчдэд хандан энэ оны хоёрдугаар хагаст нийлүүлэх iPhone 14 утасны хэмжээг нэмэгдүүлэхгүй болсон тухай мэдэгдсэн байна. “Apple” компани энэ оныг дуустал нийт 90 сая утас гаргахаар төлөвлөж байна. Дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны зах зээл болох Хятад улсад iPhone 14 утас худалдаанд гарсны дараах гурван хоногт борлуулалтын хэмжээ нь iPhone 13 загварынхтай харьцуулахад 11 хувиар доогуур байжээ. Энэ жил ухаалаг утасны зах зээлийн хэмжээ 6.5 хувиар буурч, 1.27 тэрбум нэгжид хүрнэ гэж Блүмберг агентлаг онцолжээ. АНУ-д iPhone 14 болон iPhone 14 Plus загвар 799-899 ам.доллароор зарагдаж байна.

1976 онд байгуулагдсан “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2.42 их наяд ам.доллар байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(61.102.147.37) 2022 оны 10 сарын 03

Neeh deerdsen um bhgui blhoor hen avah um hog..

0  |  0
Top