Малчидтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа

2022 оны 10 сарын 12

УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг  өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мөн малчидтай уулзаж, санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ мах үйлдвэрлэлийн компанийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

 Шуурхай бүлэг Завхан, Архангай аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top