“Их 7” бүлэг Украины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

“Их 7” бүлгийн удирдагчид цахим уулзалтын дүнгээр Украиныг тойрсон нөхцөл байдлын талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Их 7” Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг өөртөө хууль бусаар нэгтгэх гэсэн Оросын оролдлогыг буруутгаж, Оросын ашиглаж буй хууль бус санал асуулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

“Их 7” Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангахыг дэмжин, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн нутаг дэвсгэрээ олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийн дагуу хамгаалах эрхийг нь баталж байна. 

“Их 7” Киевт санхүү, хүмүүнлэгийн болон цэргийн дэмжлэг үзүүлсээр байх ба өвлийн бэлтгэл ажлыг хангахад нь туслахад бэлэн. Украины нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд тус улсыг сэргээн босгох, тэр дундаа Оросын хөрөнгөөр сэргээн босгох асуудлыг тусгах ёстой.

“Их 7” Орост үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байна. Тус бүлэг Минскт хандан Москвад Украин дахь тусгай ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлэхгүй байхыг уриалав.

“Их 7” Украинд хими, биологи эсвэл цөмийн зэвсэг хэрэглэх нь ноцтой үр дагавартай болохыг анхааруулав. Тус бүлэг “Умардын урсгал”, “Умардын урсгал - 2” хийн хоолойд санаатайгаар гэмтэл учруулсанд санаа зовниж буйгаа илэрхийлээд чухал дэд бүтцийг санаатайгаар сүйтгэх явдлыг буруутгаж, мөрдөн шалгах ажлыг дэмжиж байна.

“Их 7” бүлгийн орнууд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлж буй Оросын түрэмгийллийн сөрөг нөлөөг арилгахын тулд нягт хамтран ажиллана” гэжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхгүй гэдгээ дахин мэдэгджээ. Тэрбээр Оросын газрын тос, байгалийн хийн үнийг Орост ашиггүй болтол хязгаарлах, Оросын эрчим хүчний салбарт хориг тавихыг уриалж, энэхүү алхам нь энх тайвныг ойртуулж, Оросыг энхийн талаар бодоход хүргэнэ гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.91) 2022 оны 10 сарын 15

Ингээд сүүлчийн украйн цэрэгээ дуусгаад,Зеленьский хар тамхидаа хордож үхээд дайн дуусна дээ

0  |  0
Зочин(139.5.219.204) 2022 оны 10 сарын 14

Америк тэргүүтэй дайн дэгдээгч дээрэмчин улсууд одоо дэлхийн бодлогыг тодорхойлохоосоо өнгөрсөн. Тийм нөлөө ч үгүй болсон. Дэлхийг дарангуйлж бодлогоо тулгаж өөрсдийнхөөрөө байлгаж үзэл бодлогоо шууд тулгаж, таалагдаагүй улсуудаа балгас болгодог дээрэнгүй түрэмгий эдгээр улсууд дэлхий өөр болсныг мэпэрч сандарч бгааг эндээс харж болно.

5  |  0
unshiw(139.5.219.136) 2022 оны 10 сарын 12

ednar udahgui europoosoo nuuj laliinhan noyorhono vanga helsentei duhuud l bna daa \n\n

3  |  0
Зочин(124.158.119.22) 2022 оны 10 сарын 12

Их 7 ч гэх шиг... Өөрсдийгөө бусдаас илүү гээд бодчихсон элитүүд... Англи-саксон тэргүүтэй өрнийн ноёрхол унах явцыг зогсоож чадахгүй. ”Улныхан” чинь өндийгөөд босоод одоо амбаардаад эхэллээ дээ

4  |  0
Buh(202.126.90.41) 2022 оны 10 сарын 12

Dainiig zogsooh huchin charmailt gargamaar ba!

1  |  0
Монгол(202.21.108.139) 2022 оны 10 сарын 12

Барууныхан санасандаа хүрээгүй учир одоо жаал шааж өгнө. Золиосонд нь Украйн будаа.

8  |  1
Их л(66.181.161.61) 2022 оны 10 сарын 12

Оросууд хэддүгээр зуун руу гаа зүтгээд байгаа юм бэ ер нь оросын уугуул нутаг гэж байдын муу баруунаас хурдан буу олж аваад сибирээр дамжаад азийн олон улсыг колончилсон одооч л байна даг

1  |  7
р(202.131.254.26) 2022 оны 10 сарын 12

Муур багш шиг шаахнаа муусайн ноход\n

10  |  1
Top