Украинд ирэх 2023 онд 55 тэрбум гаруй ам.доллар шаардлагатай гэж Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн бага хуралд цахимаар оролцохдоо мэдэгджээ.
Үүнээс 17 тэрбум ам.долларыг сэргээн босголтын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа бол сард 3.5 тэрбум ам.долларыг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах гэнэ. Түүний хэлснээр, Украинд цаашид ч их хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй.
Блүмберг агентлагийн мэдээллээр, Европын Холбоо 2023 онд Украинд 18 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх тухай яриа хэлэлцээ хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )