БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл Хойд Солонгосын эрх баригчид ээлжит цөмийн туршилтын бэлтгэлээ хангасан байж болзошгүй гэж парламентад үг хэлэхдээ мэдэгджээ.
Хойд Солонгос цөмийн зэвсгийг урьтаж хэрэглэх боломжтой хэмээн ил тод зарласан төдийгүй долоо дахь цөмийн туршилтынхаа бэлтгэл ажлыг хангасан байж болзошгүй гэж онцолсон байна.Түүний хэлснээр, Хойд Солонгос аюултай өдөөн хатгалгаа явуулсаар байгаа бөгөөд баллистик пуужин тогтмол харваж байна. Энэ нь НҮБ-ын холбогдох тогтоолуудыг зөрчихөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийг сорьж байна. БНСУ ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ, Японтой аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж байна гэж Юн Сог Ёл мэдэгджээ. Хэрэв Пёньян цөмийн зэвсгээс ангижрах шийдвэр гаргаж, яриа хэлэлцээний ширээний ард суувал БНСУ улс төр болон эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэж Юн Сог Ёл онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )