БНСУ-ын Итэвон дүүрэгт болж буй хэрэгтээ холбогдуулан тус улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргалаа.
БНСУ-д суугаа иргэдийн анхааралд
БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны 10 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болоод байна.
Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.
2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас бидэнд мэдэгдээд байна.
Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу!
Сэтгэгдэл ( 2 )
Hirest isys delhiid gail avchirsan.Odooch avchirsaar baigaa tedel sadar samuun avilgal heel hahuul harigsal doromjilalol atgag shunal tajaaliin ursagal bvrdvvldeg tedel ter munuguu ugaahdaa ter zsvm dugana shashuinaa ashgaldag .Butsartai hvnvvsEne butsartai chutguriin bayariig tedel huviragsan uragtsiin bayariig svns chuntur gej soliorj bayarldag.Sp;optpo burhad.vI OLNOOR NI OHID HUVGUUDIIG ALDASG BAYAR BAIDAG UYM BNA.Mongolchuud udahgvi ingej bayarlahiig muruudej baigaa soliotoi adgiin tenegvvd .Ger gertee Nom sain unsha ter l ta nariin burhan.
Монгол хүн өнгөрөгсөдөө зориулж маш их буян үйлддэгийн хүчээр тэнэмэл сүнсэнд монгол хүн өртөөгүй гэсэн үг