Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд Лула да Сильва ялалт байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Сильва тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонаруг хоёр сая саналаар тэргүүлж, ялалт байгуулжээ.

Хөдөлмөрчдийн намын тэргүүн Лула да Сильвагийн төлөө 60 сая сонгогч буюу 50.37 хувь саналаа өгсөн бол түүний консерватив өрсөлдөгч 57.9 сая сонгогч буюу 49.13 хувийн дэмжлэг авчээ. Саналын хуудасны гуравны хоёрыг тоолоход Болсонару тэргүүлж байсан ч зүүн хойд мужуудад да Сильва хүчтэй дэмжлэг авсан байна. Санал хураалтын ирц 80 орчим хувьтай гарчээ.

Өнгөрсөн ням гарагт /2022.10.30/ Бразилд бүх нийтийн сонгуулийн хоёрдугаар шат болж, төрийн тэргүүн, 12 мужийн амбан захирагч нарыг сонгов. Лула да Сильвагийн нам Минас-Жерайсе, Рио де Жанейро, Сан Паулу мужуудад ялагдал хүлээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top