ШУУРХАЙ: Хойд Солонгосын 180 онгоцны эсрэг БНСУ сөнөөгч онгоцуудаа хөөргөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Хойд Солонгосын 180 цэргийн онгоц радарт илэрсний хариуд БНСУ 80 орчим үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо хөөргөсөн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээллээр, Хойд Солонгосын онгоцнууд өнөөдөр /2022.11.04/ 11.00-15.00 цагийн хооронд БНСУ-ын хилийн хойд хэсэгт радарт бүртгэгджээ.  Хойд Солонгосын онгоцнууд мөн баруун болон зүүн эрэг орчим үзэгдсэн байна.

Аравдугаар сарын 31-нд АНУ, БНСУ-ын хамтарсан “Vigilant Storm” цэргийн хамтарсан сургуулилт эхэлснээр Солонгосын хойг дахь нөхцөл байдал улам хурцдаад байгаа билээ. Лхагва гарагт /2022.11.02/ БНАСАУ Шар болон Япон тэнгисийн зүг 23 пуужин, БНСУ-тай залгаа хилийн завсрын бүсэд их буугаар 100 удаа галласан билээ. Пүрэв гарагийн өглөө Хойд Солонгос ойрын зайн тусгалтай хоёр баллистик, тив алгасах баллистик пуужин харвасан. Үүнтэй холбогдуулан АНУ, БНСУ аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 4-ний хооронд үргэлжлэх ёстой байсан “Vigilant Storm” цэргийн хамтарсан сургуулилтаа тодорхойгүй хугацаагаар сунгаад байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Genden(66.181.161.99) 2022 оны 11 сарын 05

Hoid solongos. Alna eee. Yuch uldehgui buur negch hun. Uldehgui gedegt muriitssench belen bainee.

0  |  0
Эх оронч(202.21.108.174) 2022 оны 11 сарын 05

Хойдуудад 180 онгоц байхгүй. Хэдэн дрон нисч ирээд сүйд хийчихэнэ гэдгийг огт ойлгохгүй байгаа махан толгойтнууд даа.

1  |  0
Гайхагч(139.5.217.102) 2022 оны 11 сарын 05

180 онгоцны түлш гэж хэдэн саяаар нь болох байхдаа хөөрхий

1  |  0
(103.212.119.214) 2022 оны 11 сарын 05

manai hoiduud dahiad 200 ongots huurgu

0  |  1
Судлаач(103.140.11.106) 2022 оны 11 сарын 06

Хойд өмнөд нэг л цустай нэг үндэстэнд Америк гэж далдагнаад дэлхийн бүх улс орныг зохицуулагч ноён биш илүү л байхгүй юу өөрсдийнхөө энд тэндээс цугласан унаган иргэнгүй улсаа чимээгүй аваад явбал барав. 2 Герман нэг үндэстэнээ ойлгоод нэгдсэн шиг 2 Солонгос дайтаад нэгдэнэ үү яана уу хамаа ч байхгүй

1  |  1
а(202.179.26.45) 2022 оны 11 сарын 06

Америк одоо бүр Азийг хагаралдуулж дунд нь яс хаяж байна

3  |  1
Уншигч(202.126.89.224) 2022 оны 11 сарын 06

АНУ БНСУ хамтарсан сургуулилт хийх нь. Хойдууд Мексик хамтран Мексикийн нутагт АНУ руу түрэмгийлэнх сургуулилт хийхтэй адил үйл явдал. Хойдуудын энэ үйлдэл зөв ш дээ

7  |  0
зочин(49.0.178.72) 2022 оны 11 сарын 04

Им омогтой улс хоорондоо алалцах гээд л байх шиг тэгээд эхлэхгүй юмаа

1  |  1
Zochin(66.181.161.123) 2022 оны 11 сарын 04

Ямар ч найруулша утга байхгүй юу ч бичээд байгаан ойлгох юм алга

5  |  0
Борис(202.126.89.167) 2022 оны 11 сарын 06

Эдийн засгийн хориг тавих нь ямар ба амьтаныг нүхэнд хийж амын тагалсантай адил юм. Энэ бол АНУлсын ангилан яргалаж байгаа үйлдэл юмдаа.

7  |  1
Top