Газрын тос экспортлогч орнууд /ОРЕС+/ өнгөрсөн аравдугаар сард тохиролцсон газрын тосны олборлолтоо хоногт хоёр сая баррелиар бууруулах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр болжээ.
ОРЕС+ орнуудын дараагийн уулзалт 2023 оны зургаадугаар сарын 4-нд болно. Тус байгууллагын гишүүн орнууд газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг барих зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээ авахад бэлэн буйгаа нотолжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 5-нд болсон ОРЕС+ уулзалтаар талууд 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн газрын тосны олборлолтын хэмжээг хоногт хоёр сая баррелиар бууруулж, гэрээг 2023 оны сүүл хүртэл сунгах тохиролцоонд хүрсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )