Иргэн Г.Ган-Очир улс төрчдийн хууль бус үйл ажиллагааг илрүүлсний улмаас түүний Хаан банкны дансанд 9 их наяд төгрөг шилжүүлсэн гэх мэдээллийг өчигдөр /2022.12.12/ хэлсэн. Үүнд Хаан банкнаас өнөөдөр /2022.12.13/ дараах тайлбарыг өглөө.
Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа "Хаан банк нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилладаг. Аливаа хууль бус үйл ажиллагааг огт дэмждэггүй.
Иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцоолж хийсэн.Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш. Дансны хөдөлгөөнийг банкны системийн боломжит дээд оронгоор хязгаарласан тухай мэдээлэл байгаа юм.
Та бүхэн бичлэгийг харвал асар их оронтой тоо хасах дүнтэй байгаа. Г.Ган-Очирын дансанд тийм хэмжээний мөнгө байхгүй, орлого зарлага хийгдээгүй. Хувь хүний дансанд 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдсэн тохиолдолд Монголбанк, Санхүү мэдээллийн төвд тайлагнах ёстой.
Хаан банк 2,7 сая харилцагчтай. Харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргийн дагуу харилцагчийн дансны мэдээллийг ил болгох боломжгүй.
11 сарын 30-ны байдлаар Хаан банкны нийт актив хөрөнгө 13,4 их наяд төгрөг байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Мөнгөн дүн нь итгэлгүй санагдаад бөйна.
20саяаас дээших орлогод тайлагнах ёстой ч гэх шиг тавьдаг хийдэг гэхгүй байгааз дээ ажилаа хийдэг мэддэг байгууллага гэж байгаамуу