Францад сургууль, эмнэлэг халаалтгүй байхад Украинд тусалж буйг ШҮҮМЖЛЭВ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Францын улстөрч Флориан Филиппо тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Киевт тусалсаар байгаа галзуу хүн гэжээ.

Флориан Филиппо Твиттер хуудсандаа “Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны зүгээс Украинд тусалсаар байгаа нь ухаангүй явдал. Макрон Украины эрчим хүчний дэд бүтцийг дэмжихэд 76.5 сая еврогийн багц тусламж хуваарилна гэсэн. Францчууд ажилгүй болж, сургууль, эмнэлгүүд халаалтгүй байхад Макрон Украинд тусалсаар байна” гэж шүүмжилжээ.

Улстөрч “Энэ галзуучуудыг хэзээ зогсоох юм бэ” хэмээн бухимдсан бол Эммануэл Макрон “Парист болох хурлаар Украинд тусламж үзүүлэх гол зорилготой байна” гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top