Нэг тэрбумын эд хөрөнгө хулгайлсан этгээдүүд ГАДАГШ ЯВАХААР төлөвлөж байжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Цагдаагийн байгууллага 2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан У гэгч нь Д, Б, М, С нартай бүлэглэн, хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн, айлуудыг судалснаар алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан, үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогдоод байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураажээ.

Дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх замаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийнхээ гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

ИРГЭН(202.21.100.210) 2023 оны 01 сарын 09

онцгой байдлын аврагч гал сөнөөгчдийн цалинг нэмээчээ энэ албанд ажиллах хүнгүй боллоо\n

0  |  0
харл(202.9.46.28) 2023 оны 01 сарын 06

ЭД НАРААР НУУРСНИЙ ХУЛГАЙЧДЫН ГЭРИЙГ УХУУЛААЧ.ОВОО ЮМ ОЛДОНО ДОО

1  |  0
Алт (66.181.160.103) 2023 оны 01 сарын 05

Лалруудыг шууд буудан хороо. Нийгэмд хэрэггүй

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 06

Svg.Batbold.Bagabanid.Ocherbat.Elbegdorj.ene ter geedel 100 garan olhgiarhuudiin ger orong uhahgvi dee.

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 06

Svg.Batbold.Bagabanid.Ocherbat.Elbegdorj.ene ter geedel 100 garan olhgiarhuudiin ger orong uhahgvi dee.

1  |  0
7(66.181.160.68) 2023 оны 01 сарын 06

Tsarai zustei ni tavia novshnuudiig

3  |  0
Top