СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрт цоожлогдсон хүүхдүүд угаартаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Харгалзах хүнгүй үлдээсэн бага насны хоёр хүүхэд угаартаж амь насааалдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн эмнэлэгт нас хоёр хүүхдийн цогцос хүргэгдэж иржээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгахад, нэг айлын 4-6 насны хоёр хүүхэд гаднаа ил харагдах гэмтэл шархгүй угаартаж нас барсан болох нь тогтоогдсон байна.

Хэрэг гардаг өдөр хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр хоёуланг нь гэрт цоожилж үлдээсэн байсан гэх бөгөөд түүхий нүүрс түлж орхисон байжээ.

Иймд, иргэд болзошгүй аюулаас сэргийлж, пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top