Brent маркийн газрын тосны тавдугаар сарын фьючерс үнэ нэг баррель нь 73 ам.доллар болж буусан нь 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ноос хойш бүртгэгдэж буй хамгийн доод үзүүлэлт боллоо гэж Лондонгийн ICE Futures бирж мэдээлжээ.
Пүрэв гарагийн 00.00 цагт нэг баррель газрын тосны фьючерс үнэ 73.31 ам.доллар болж, минут тутамд буурсан байна. Газрын тосны үнэ гуравдугаар сарын 15-ны өдөр 77.67 ам.доллароос бууж эхэлсэн юм. Энэ хугацаанд WTI маркийн газрын тосны дөрөвдүгээр сарын фьючерс үнэ нэг баррель нь 71.75 ам.доллароос бууж, 67.21 ам.доллар болсон байна.
ОПЕК+ орнууд хэдэн сарын турш хоногт гурван сая баррелийн түвшинд барьж, олборлолтоо бууруулсан ч газрын тосны үнэ буурсаар байна.
Сэтгэгдэл ( 0 )