Америкийн улстөрч, Кентакки мужийн захирагчийн албан тушаалд нэр дэвшигч Жеффри Янг “Украин дахь зөрчилдөөн Европын холбоог цэргийн эвсэл болгосон” гэж ярьжээ.
Түүний үзэж буйгаар Европын холбоо Киев рүү зэвсэг нийлүүлж буйгаасаа болж цэргийн эвсэл болж хувирсан байна.
Улстөрч ийнхүү Европын холбоо ээлжит удаагаа Украинд 2 тэрбум еврогийн тусламжийн багц батлах гэж байгааг шүүмжилжээ. Европын холбоо ийнхүү өөрийгөө цэргийн эвсэл болгон хувиргасан гэж Жеффри Янг үзэж байна.
Тэрбээр мөн “НАТО нь зүгээр л Барууны империалистуудад хангалттай биш” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )