АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америк дахь банкны хямрал дуусаагүй байгаа талаар мэдэгджээ.
Гэхдээ АНУ-ын эрх баригчид нөхцөл байдлыг хянаж байна гэж Жо Байден хэлсэн байна. Тэрбээр “Нэгдүгээрт, би одоо бүх зүйл бүрэн хяналтад байгаа гэж бодож байна” гэжээ.
АНУ-ын засаг захиргаа цаашдын хууль тогтоох үйл ажиллагаа шаардлагатай эсэхийг ойлгохоор хичээж байгааг тэмдэглэсэн байна.
Өмнө нь АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “АНУ-ын эрх баригчид дампуурч буй SVB банкийг аврахгүй” гэж мэдэгдсэн билээ.
“Silicon Valley Bank” дампуурсны дараа Америкийн хувьцаа эзэмшигчид 100 тэрбум ам.долларыг данснаас татсан байна.
Сэтгэгдэл ( 0 )