АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсантай холбоотойгоор Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дээрх гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн билээ.
Энэ хүрээнд өнөөдөр (2023.03.29) УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, прокурорын саналыг хэлэлцлээ. Улмаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокурорын хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж, хүлээж авлаа.
Одоо дээрх шийдвэртэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Халдашгүй байдлын Дэд хорооны шийдвэрийг хэлэлцэж, эцэслэнэ.
Сэтгэгдэл ( 5 )
Аюурсайхан Монголын оюутны зөвлөлд хамт ажиллхж бсан хүмүүс нь нүүрсэнд холвогдсон болохлор л энэ хүнийг харлуулж гүтгээд бна.Бүгдийг нь зөвөөр ялгуулаад эргээд гарч ирээрэй.М.Энхболд,Нямза нарын зуулт явж бгаааз
жинхэнэ хулгайч хүрэлбаатарыг шалгаач
МАН 2 гишүүнээ ямарч хэл үггүй бүрэн эрхийг нь чөлөөлж байгаа нь өөрчлөлт хийж өөрчлөх ирээдүй харагдаж байна . АН 1 гишүүнээ чөллөөлүлэхийг эсэргүүцэж байгаа нт бас өөр өөрчлөлт харагдаж байна. 2024 онд ард иргэд 2 өөрчлөлтийн нэгийг сонгох болж байна даа.
Ажнайгаа хамгийн түрүүнд шалга! Наранбаатарыг бас...\nДараа нь Сү.Батболдыг болон Баттулгыг шалгавал таарна...тэгээд Элвэгдорж гм ! .их хуралд Анандбазар гм маш но- той нөхдүүд байжил бна шдээ?! Аюурсайхан бол гүтгэгдээд бна уу даа гэж бодоодбх юм
ёстой зөв.