Францын Ерөнхий сайд асны амь насанд заналхийлжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

Францын Ерөнхий сайд асан, Хавр хотын дарга Эдуар Филиппт амь насанд нь заналхийлсэн захидал үл мэдэгдэх нунтагтай иржээ.

“France Info” телевизийн мэдээлснээр Эдуар Филиппт харьяалагдсан уг захидал мягмар гарагийн өглөө ирсэн байна.

Цагаан нунтаг бүхий заналхийлсэн захидлын мөрөөр Хавр хотын удирдлагууд болон дарга Эдуар Филипп шүүхэд ханджээ.

Үүний өмнө Чехийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Андрей Бабиш болон түүний эхнэрт байлдааны сум бүхий заналхийлсэн захидал ирсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top