Н.Наранбаатарыг үлдээж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрыг БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах нь зөв гэж үзлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гурван гишүүний асуудлыг нээлттэй явуулах горимын санал гаргасан ч хуульд зааснаар хаалттай явуулахаар болсон. Учир нь, хувь хүний болон албаны нууцтай холбоотой асуудал хөндөгдөх тул хаалттай явуулах шаардлагатай болсон юм. 

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтыг цаасаар авчээ. Уг саналыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн. Харин хуралдаанд 75 гишүүн оролцох ёстойгоос 21 гишүүн оролцоогүй, 54 гишүүн оролцож яллагдагчаар татагдсан гурван гишүүнээс асуулт асууж, тайлбар авчээ. 

Ийн дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр энэ удаагийн УИХ 73 гишүүнтэй ажиллах болж байна. УИХ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа нүүрсний хэрэгт нэр холбогдон, Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан билээ. 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.236) 2023 оны 03 сарын 30

Хэ чухам л асар том аалзны тор энэ тэр гээд байсан чинь юун аалз 3-с хоёрхон нь болж хувирсан уу жүжгээ гэж үүнийг л хэлэх байх даа

2  |  0
Иргэн(202.21.124.132) 2023 оны 03 сарын 30

Аюурсайхан туг тахиулаад ,улс төрийн карертаа цэг тавиулаад өнгөрөх эсэхээ өөрөө шийдэх болж дээ. Аюурсайхан буруутай нь үнэн ч бүх хулгайг өөртөө үүрч гарах нь утгагүй

2  |  0
Зочин(86.111.136.127) 2023 оны 03 сарын 30

Юун инээдтэйн Ажнай бол угаасаа гол хүн харин Өмнөговийн засаг дарга байсан нөхөр яагаад үлдчивээ гэтэл хаа хамаагүй хоёр нөхөртэй найз байсан гэдгээрээ Аюурсайхан явж бгаан бнх гол нь екнхийлөгчөа шүүмжилсэн гол хүн гэсэн хөгийн муусайн өс санагч өөрөөс нь илүү мэдлэг чадвартай хүнээ үгүй болгож үамаасаа зайлуулж бгах парлемкнт нэртэй өс санагчид бүгд тар мэдвүү бүгд хулгөйчид Сү.баболд,Анандбазар,амарсайхан гээд сумяа гаар дуусна ха ха

0  |  0
Зочин(202.9.47.1) 2023 оны 03 сарын 30

Зөв гарцын эхлэл болж байна. Одоо Элбэгдорж, Баттулга -ынхоо ил тод асуудлыг шийдээд цаазын ялаа сэргээчих тэгвэл аминдаа хайртай хүн бол эмээнээ.

2  |  0
Бат(202.9.46.133) 2023 оны 03 сарын 30

Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө

2  |  0
Top