Э.Минжинсор өөрийнх нь биед халдсан талаар гомдол гаргаагүй байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11



Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр дуучин Э.Минжинсор хүчирхийлэлд өртөж, гэмтсэн тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдсэн.

Түүний хэлж байгаагаар, үл таних этгээд "Цомгийг нь худалдаж авна" гэж уулзахдаа биед нь халдаж, толгойг нь хагалсан гэжээ.

Одоогоор Э.Минжинсор өөрийнх нь биед халдсан талаар цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top