Хотын хөл хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл, стрессээс хол, нийслэлийн баруун бүсийн шинэ төлөвлөгдсөн суурьшлын бүсэд бүрэн цутгамал “Мандал эко хотхон” бүтээн байгуулалтаа эхэллээ.
Цэвэр агаартай бүсэд эрүүл хөрсөнд, төвийн дулаан, цэвэр, бохирын шугамтай 100 хувь холбогдсон энэхүү хотхон дотор 240 хүүхдийн цэцэрлэг, хамгийн том ногоон байгууламж, урлаг, спорт, ахуйн иж бүрэн үйлчилгээний төвийг байгуулах ба ойр орчимдоо улсын сургууль, төв зам, автобусны буудал гэх мэт бүхий л хэрэгцээт зүйлсээр тойрон хүрээлүүлжээ.
“Мандал эко хотхон” нь нас насны оршин суугчдынхаа хэрэгцээг нэгэн дор бүрдүүлсэн 12 давхар, 8 блок, нийт 750 айлын хотхон болон сүндэрлэнэ. Энэхүү хотхон одоогоор нийслэл хотын баруун бүсэд төлөвлөгдөж буй хамгийн том цогц төсөлд тооцогдож байна.
НИЙСЛЭЛИЙН БАРУУН БҮС ДЭХ ТОМООХОН ТӨСЛИЙГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
“Мандал эко хотхон”-ы төслийн нээлтийг өнгөрөгч ням гарагт албан ёсоор зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд төсөл хэрэгжүүүлэгч "Өнө мөнх хөгжил тауэр" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, төслийн удирдагч А.Даваажаргал, “Мандал эко хотхон” төслийн Ерөнхий менежер С.Эрдэнэбаатар, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 34 дүгээр хорооны Засаг дарга А.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга А.Уранчимэг, "Мандал эко хотхон"-ын Борлуулалтын ахлах менежер М.Дөлгөөн нар оролцож, тууз хайчилсан юм.
"Мандал эко хотхон" төслийн удирдагч А.Даваажаргал нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, иргэдэд талархал илэрхийлээд нийслэлийн баруун тулгуур бүс Орбит, Найрамдал төвийн дэд бүтэц бүрэн татагдаж дууссан нь томоохон бүтээн байгуулалт хийх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгож байгааг онцлов. Тиймээс хотын төвлөрлийг сааруулах алсын хараатай “Мандал эко хотхон”-ы төслийг цэвэр агаартай, эрүүл хөрстэй бүсэд нийгэм, соёл, ахуйн үйлчилгээний цогц төлөвлөлттэй бүтээн байгуулахаар эхлүүлж буйг хэллээ.
"Мандал эко хотхон" төслийн Ерөнхий менежер С.Эрдэнэбаатараас тус хотхоны давуу талын талаар дэлгэрэнгүй тодруулахад “Манай хотхон 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 750 айлын багтаамжтай, бүрэн цутгамал хийцтэй хотхон болон сүндэрлэнэ. Хотхон дотроо айл бүрт хүрэлцэхүйц автомашины зогсоол, 240 хүүхдийн цэцэрлэг, цас цаашдаа сургуулийг төлөвлөлтөөр барина. “Мандал эко хотхон” баригдаж буй газар нь цэвэр агаартай, маш цэвэр хөрстэй Баянголын ам гэдгээрээ давуу талтай” хэмээн онцоллоо.
Тус хотхон иргэддээ 1-3 өрөөний сонголтыг олгож байгаа бөгөөд төсөл эхэлж байхад захиалгаа өгвөл илүү хямд, захиалгын таатай нөхцөлийг санал болгож байгааг мөн хэлэв.
А.БАТБАЯР: ГЭР ХОРООЛЛООС ОРОН СУУЦ РУУ ШИЛЖИХ БОЛОМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА
“Мандал эко хотхон”-ы төслийн нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 34 дүгээр хорооны засаг дарга А.Батбаяр “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо нь байгуулагдаад дөрвөн жил болж байна. Баянголын аманд хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулсан нэгэн сайхан хотхонтой болж байгаад иргэдийнхээ зүгээс баярлалаа гэж хэлье. Манай хороо Баянголынхоо аманд “Буман-Өлзий хороолол”, “Роман парк” зэрэг хотхонтой. Бид ингээд гурван хотхонтой болох гэж байна. Тухайн компани маань өөрсдийн хөрөнгөөр цэцэрлэгийн асуудлыг шийдэж байна. Манай хороонд улсын цэцэрлэг байхгүй байсан. 2023 онд улсын гурван цэцэрлэг ашиглалтад орж байгаа. Одоо “Мандал эко хотхон”-д улсын цэцэрлэг барина гэсэн. Багачууд маань ийнхүү сургууль, цэцэрлэгийн хангамжтай болсон сайхан хороо босох нь ээ” хэмээн онцолсон юм.
Тэрбээр мөн Манай хороо, бүс нутгийг төвийн дэд бүтцэд холбох ажил олон жилийн дараа ажил хэрэг болж, "Буман-Өлзий хороолол" хүртэл татагдаад байна. Энэхүү дэд бүтцийг түшиглэн шинээр баригдах "Мандал эко хотхон” ашиглалтад орсоноор иргэд гэр хорооллоос орон сууц руу орох давуу тал бий болж байна. Засгийн газрын түвшинд ярьж буй утааг бууруулах арга хэмжээний хүрээнд орон сууц барьж, иргэд тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж буй нь сайн хэрэг. Мөн “Мандал эко” компанийн барилга байгууламж нь үйлчилгээний цогцолбор, цэцэрлэгтэй гэдгээрээ давуу талтай. Үүнийг дагаж хөгжил ирнэ.
А.УРАНЧИМЭГ: “МАНДАЛ ЭКО ХОТХОН”-Ы ДАВУУ ТАЛ НЬ ХҮҮХДҮҮДИЙГ ЦЭЦЭРЛЭГЭЭР ХАНГАЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга А.Уранчимэг “Хаврын сайхан нартай, хуртай өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд маань “Мандал эко хотхон”-ы төсөл нээлтээ хийж байгаад их баяртай байна. Манай хороо 10 мянга гаруй иргэнтэй. Дан гэр хороолол байсан бол одоо нийт гурван сайхан хотхонтой болж байна. “Мандал эко хотхон”-ы давуу тал нь хүүхдүүдийг цэцэрлэгээр хангаж өгч байна. Мөн спорт цогцолбор, үйлчилгээний төвтэй. Иргэдийн хурлын зүгээс иргэдийг бололцоо, боломжоор хангаж өгч байгаа энэ хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Ажлын их амжилтыг хүсэн ерөөе. “Мандал эко хотхон”-ыг маш хурдан хугацаанд барьж байгуулаад дараагийн ажилдаа орно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд “Мандал эко хотхон” баригдсанаар тус хорооны 10 мянга гаруй иргэдэд эрүүл, эко орчин бүрдэж байгааг Иргэдийн нийтийн хурлын дарга нь онцолж байлаа.
ХОТХОН ДОТРОО ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ НЬ МАШ ТОМ ДАВУУ ТАЛ БОЛЖ БАЙНА
"Мандал эко хотхон"-ы бүтээн байгуулалтын нээлтэд ирсэн иргэд тус хотхон нь цэвэр агаартай бүсэд, төвийн үйлчилгээг цогцлоож байгаад хамгийн талархалтай хандаж байсан юм. Иргэдийн сэтгэгдлийг сонсоход, энэ төсөл нь иргэдэд маш хүртээмжтэй төсөл болж байгааг хэлээд “Мандал эко хотхон” дотроо цогц үйлчилгээтэй гэдэг нь маш том давуу тал гэдгийг онцолж байв.
Иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл болох сургууль, цэцэрлэг, спортын төв нь нэг дор, үйлчилгээний төвтэй барилга гэр хороолол дотор баригдаж буйд баяртай байлаа. Иргэд "Мандал эко хотхон”-ы барилгын ажил хурдан явагдаж, жилийн дараа хотхоноо хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
ЭХНИЙ 50 ГЭР БҮЛ М.КВ-ЫН ҮНИЙГ 1.990.000 ТӨГРӨГ ХҮРТЭЛ ХЯМДРУУЛАН ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ
“Мандал эко хотхон”-ы төсөл албан ёсоор нээлтээ хийж буйтай холбогдуулан захиалгаа өгсөн эхний 50 гэр бүлд м.кв-ын үнийг 1.990.000 төгрөгөөр захиалах хаа ч байхгүй боломжийг олгож байгаа аж. Түүнчлэн төлбөрт бүх төрлийн бартер оролцуулах, урьдчилгааны хэмжээнээс шалтгаалан хямдрал үзүүлэх зэрэг төлбөрийн хамгийн уян хатан нөхцөлийг санал болгож буйг борлуулалтын албанаас хэллээ.
Хотхоны дараагийн танилцуулах өдөрлөг ирэх амралтын өдрүүдээр буюу дөрөвдүгээр сарын 22, 23-ны өдөр болох тул иргэд өдөрлөгт оролцон сонирхсон мэдээллээ газар дээр нь дэлгэрүүлж асуух боломжтой гэв.
Хотхоны давуу талууд:
Барилгын хийц:
Өрөөний сонголт:
Ашиглалтад орох хугацаа:
I ээлж: 2024 оны IV улирал
Борлуулалтын алба: 9503-2278, 9504-2278, 8969-2278, 8979-2278
Байршил: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, “Найрамдал” зуслан явах зам дагуу, “Мандал эко хотхон”
Оффис хаяг: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, City center, 902 тоот https://www.facebook.com/profile.php?id=100091551561676
Сэтгэгдэл ( 0 )