С.Эрдэнэбаатар: "Мандал эко хотхон"-д 1.990.000 төгрөгөөр захиалгаа өгөх боломжтой

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Хотын баруун бүсийн цэвэр агаар, эрүүл хөрстэй Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд төвийн дулаан, цэвэр, бохир усны шугамд 100 хувь холбогдсон “Мандал эко хотхон” сүндэрлэх гэж байна. Энэхүү хотхон дотроо 240 хүүхдийн цэцэрлэгтэй, ахуй үйлчилгээ, соёл урлаг, спортын нэгдсэн цогцолбортой, бүрэн цутгамал хийцтэй гэдгээрээ онцлог аж. 

“Мандал эко хотхон” төслийн Ерөнхий менежер С.Эрдэнэбаатараас тус хотхоны давуу талын талаар тодрууллаа.


-Шинээр баригдах хотхоны давуу талыг дурдвал?

-“Мандал эко хотхон” төсөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд төслийнхөө талбайд 10 мянга гаруй бут сөөг бүхий тухайн бүсийнхээ хамгийн томд тооцогдох ногоон байгууламжийг цогцлоохыг зорьж байгаа. Нийслэлийн баруун бүсийн хамгийн том ногоон байгууламж, иж бүрэн үйлчилгээний төвийг бид байгуулна. Мөн ойр орчимдоо улсын сургууль, цэцэрлэг, иж бүрэн худалдааны төвтэй болох юм. “Мандал эко хотхон” нь төв зам, автобусны буудал гэх мэт бүхий л хэрэгцээт зүйлсээр тойрон хүрээлүүлэх юм.

-“Мандал эко хотхон”-д нээгдэх худалдаа, үйлчилгээний төвийн тухайд иргэд их сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна...

-Хотын баруун бүсийн шинэ суурьшлын бүс болох Баянголын аманд баригдаж буй эко хотхон нь 750 айлын цогцолбор хотхон болно. Спорт цогцолбортой, хоёр давхар, 2000 гаруй м.кв бүхий үйлчилгээний төвтэй гэдгээрээ онцлогтой.

-“Мандал эко хотхон”-ы төслийн нээлтийн урамшуулал зарласан байсан...

-Хотхон маань 1-3 өрөөний зохион байгуулалттай, м.кв-ын өргөн сонголттой байгаа. Нээлтийн урамшуулал болгож бид захиалагч нартаа илүү хямд, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр байраа захиалах боломжийг өргөн сонголттойгоор олгож байна. Төслийнхөө захиалгыг нээж байгаатай холбоотойгоор бид 100 хувь төлөлтөд м.кв-ыг нь 1 990 000 төгрөгөөр захиалах боломжийг олгон бэлэг барьж байгаа.

Иргэдийг орон сууцтай болгох хамгийн таатай нөхцөлийг бид олгож, тодорхой хэмжээнд бартер, компанийн хүүгүй хувь лизингд хамрагдах боломжийг олгоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top