Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо төвийн дэд бүтцэд холбогдсоноор орон сууцны бүтээн байгуулалт, барилгажилт эрчимжээд буй. Энэ талаар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 34 дүгээр хорооны засаг дарга А.Батбаяртай цөөн хором ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны төвийн дэд бүтэц хаа хүртэл тавигдсан бэ?
-Төвийн цэвэр, бохир усны шугам Буман-Өлзий хороолол хүртэл тавигдсан. Цаашлаад олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэл тавихаар төлөвлөгдсөн байгаа. Төвийн дэд бүтэцтэй болсноор хөгжил даган ирж, бүтээн байгуулалтууд эрчимжих нөхцөл бүрдэж байна.
-34 дүгээр хороонд өөр ямар том бүтээн байгуулалт хийгдэж байгаа вэ?
-34 дүгээр хороонд Толгойт дэд хөтөлбөрийн ажил эхэлсэн байгаа. Газар чөлөөлтийн ажил нь эхлээд явж байна. Тус дэд хөтөлбөрийн хүрээнд айл өрхүүд газар чөлөөлөлтийг хийж, өрхийн эмнэлгүүд, сургууль шинээр баригдахаар төлөвлөлт явагдаж байгаа. Төвийн цэвэр, бохир усны шугам Нэгдүгээр хорооллоос эхлээд Буман-Өлзий хороолол хүртэл тавигдсан. Энэ дэд бүтэц техникийн нөхцөл нь бүрдвэл айл өрхүүд цэвэр, бохир усны шугамд холбогдох боломжтой.
Манай хороонд байдаг “Найрамдал” зуслангийн зам эвдрэлтэй байсан бол 2024 онд улсын төсвөөр дөрвөн эгнээ зам тавих ажлыг хийхээр яригдаж байна. Мөн гэрэлтүүлэг, камержуулалт нь орон сууцны хороолол баригдахыг дагаад хийгдэж эхэлнэ. Ийнхүү иргэдийн аюулгүй амьдрах орчин сайжраад ирэх юм. Цэвэр, бохир усны дэд бүтэц ч зам, барилгаа дагаад ирчихсэн байгаа.
-Сонгинохайрхан дүүрэг томоохон үйлдвэр, үйлчилгээний газар олонтой байх?
-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Олон улсын худалдаа, ложистикийн төв болох төвлөрсөн 1000 автомашины зогсоол байна. Манай дүүрэгт авто худалдааны төв нь баруун талруугаа гарчихсан, бас түүхий эдийн томоохон зах болох Эмээлт зах байна. Бас томоохон төв болох Үндэсний дата төв, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан байна. Мөн томоохон ноос ноолуурын үйлдвэр, 34 дүгээр хороонд нефтийн томоохон агуулах байдаг.
-Танай хороонд орон сууцны томоохон төслүүд хэрэгжих гэж байх шиг байна?
-Өнгөрөгч ням гарагт 750 айлын "Мандал эко хотхон" гэх төсөл 34-р хороонд бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр нээлтээ хийлээ. Баянголын аман дахь эрүүл, цэвэр орчинтой Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд баригдаж байна. Манай хороонд шинэ хотхон баригдсанаар иргэдэд аюулгүй, цэвэр орчин бүрдэж байна. Мөн хотхоны төлөвлөтөд цэцэрлэг орсон байгаа болохоор хорооны хүүхэд багачуудын цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих боломж бүрдэж байгаа нь сайн хэрэг.
Хотхоны хойд талд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттайгаар дүүргийн усан спорт сургалтын төв баригдаж байгаа. 2024 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөлттэй байгаа. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд мөн УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа зэрэг албаны хүмүүс хороон дээр томоохон бүтээн байгуулалт хийж байгаад бид талархаж байна. Бас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц ажилд ч энэхүү төвлөрлийг сааруулсан төсөл хувь нэмрээ оруулах болов уу гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 3 )
Сайхан мэдээ байна. ”АМЖИЛТ”
Ашгүй дээ\n
bayarlaa yamar sain medee be, nairamdal hurtelh orbitiin zam ih muu , ashigyi dee