Японы Хёого мужийн Цагдаагийн газраас энэ сарын 27-нд буюу өчигдөр Цагдаагийн ажилтныг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан хэргээр Кобэ хотын Хасакадорид оршин суудаг, 34 настай монгол эрэгтэйг баривчилснаа мэдээллээ.
Өдрийн 13:00 цагийн орчим цагдаагийн ажилтан гэрт нь очиж, шалгалт хийсэн байна. Учир нь монгол залуу өмнө нь гарсан нэгэн танхайн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Байцаалтын үеэр залуу гэнэт уурлаж, цагдааг заамдан, түлхсэн тул баривчлагдсан байна.
Хэрэгтэн этгээд мөрдөн байцаалтад “Мэдэхгүй, санахгүй байна” гэж хариулж байгаа гэх бөгөөд согтуу байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Сэтгэц шүү дээ
Гадаадад хүртэл уугаад биеэ авч явж чадахгүй хүмүүс юм даа.\n
Яадаг муу орк вэ одоо хуулиа биелүүлдэг улсын шоронд хат
Мо нголчууд архидаж,танхайрах нь дэндүү юмаа,Яг монголд байдаг шигээ гадаад улсад эх орныхоо нэр төрийг гутаах нв байдаг л зүйл болжээ,шившиг ,шившиг ,хатуу шийтгэж хөөж зайлуулаасай