Цоохор ирвэс мал барьсныг автомат камерын зургаар баримтжуулав

2023 оны 09 сарын 26

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын Байгаль хамгаалагчид зэрлэг амьтадаас ард, иргэдийг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгууллаа.

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Булган гол Их онгог чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагчид цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьсан дуудлагаар ажиллалаа.

Мэдээллийг нягталж, мал барихаас гадна хүний биед халдаж болзошгүй байсан тул Ховд аймгийн Булган сумын нутаг ТХГ-ын хязгаарлалтын бүс болох Булган голын Шургуй хэмээх газрын ойр орчмын бүс нутагт цагдаа, онцгой байдлын газар, сумын байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай хамтран 3 хоног ажиглалт, хамгаалалт хийлээ.

Мөн байгаль хамгаалагч нар хамтарсан хяналт шалгалтыг Үенчийн хавцал, Нарийн, Нарийн гол, Тариг, Байшинт зэрэг газруудад хийв. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчилгүй. Улаан эргийн эх Хан улиас гэх газар 3 гахай 3 ирж байршсан байна. Тусгай зориулалтын агнуурт хяналт тавих зорилгоор байгаль хамгаалагч Д.Ариунбат ажиллаж байна.

Уулын таг өндөрлөг газруудын тарвага 20 орчим хувь нь ичээндээ орж ичсэн байдалтай. Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс Ярантын тохой гэдэг газарт 1 тооны цоохор ирвэс айлын хашаанд орж мал барьсан бөгөөд маргааш нь дахин ирж барьсан малаа идээд явсныг байгаль хамгаалагчид автомат камерын зургаар баримтжуулав.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Thomas (45.154.108.18) 2023 оны 10 сарын 03

Уг нь монголчууд маш их малтай гэсэн ч малаа алж идэхгүй, ирвэсийн хоол тэжээлийг булааснаас ийм байдал үүсч байна. Түүнээс энэ амьтан хүнээс дайжиж маш хол байж амьдардаг маш цөөн амьтан.

1  |  0
202.126.90.74-д(202.126.90.9) 2023 оны 09 сарын 28

Дараагийн удаа хүн рүү дайрна гэсэн үг! Сүртэй ч биш дээ!

0  |  0
Зочин(202.126.90.74) 2023 оны 10 сарын 03

Сүртэй ш дээ, ганц ямаа яршиг л байна, өөрөө бариулчихаагүй нь их юм, малчин гуай\n

1  |  1
Хуйнаа(202.9.47.11) 2023 оны 09 сарын 27

Нүүрснии хулгайч изда нарыг ингэд баримтжууласай блээ..

0  |  0
Top