Дроны тусламжтайгаар эмнэлгийн хэрэгслийг зөөдөг болох судалгаа хийгдэж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Нийслэл хотын хүн ам байх ёстой хэмжээнээсээ хэт ихэссэн. Энэ нь дэд бүтэц замын сүлжээ тээвэр ложистикийн салбар тэр дундаа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд ихээхэн бэрхшээл учруулдаг.  Энэ угжирсан асуудал нь дан ганц эрүүл мэндийн үйлчилгээ гэлтгүй нийгэм эдийн засагт ч хор хохирол учруулсаар байна. Мөн нийслэлийн агаарын бохирдол ихтэй энэ үед хот доторх тээврийг дотоод шаталтат хөдөлгүүр бүхий машин техникээр хийсээр байгаа нь агаарын чанар бохирдолтод ихээхэн хэмжээний нөлөө үзүүлэгч хүчин зүйл болоод байна. Иймд Монгол, Япон улс хамтран дроны тусламжтай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх судалгааны ажлыг нийслэлд эхлүүлжээ.

Дижитал технологи ашигласнаар эдгээр асуудлыг шийдэж тээвэрлэлтийн тогтвортой байдлыг хангах боломжтой бөгөөд нийгэм эдийн засагт томоохон эерэг үр дагавар авчирна гэж үзлээ. Цаашилбал, ачаа тээвэр, хүн тээврийн хөдөлгөөнийг ухаалгаар оновчлох боломжит хэмжээнд хослуулан олон түвшинд автоматжуулснаар ажиллах хүчинд хэмнэлт бий болно. Дрон ашиглаж эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх нь Япон улсад энгийн хэрэглээ болж олон ажлыг хөнгөвчилж өгчээ.

 

 

 

Top