Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан зуух, пийшин, яндангийн битүүмж алдагдах, цэвэрлэгээ хийхгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмж алдагдсан зэргээс шалтгаалан угаартах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох хүртэл эрсдэл үүсдэг. Нүүрсхүчлийн дутуу ислийн хий нь үнэргүй, өнгөгүй, амтгүй, агаараас хөнгөн, тогтвортой, шатамхай хий учраас хүн хордсоноо мэддэггүй байх нь элбэг тохиолддог. Иймд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “Өнтэй өвөлжье-Угаарын хийн хорлогоос урьдчилан сэргийлье” Нэгдсэн Өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг СХД-ийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа бөгөөд СХД-ийн ЗДТГ-ын Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс, Таван толгой түлш ХК, Цагдаагийн байгууллага оролцжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Муужруулаад байгаа түлшээ сайжруулсан гээд бгаа нь иргэдээ хэт доромжлоод байх шиг