28.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа хураагаад байна

2023 оны 10 сарын 04

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас есдүгээр сарын 29-ний байдлаар ургац хураалтын явцыг мэдээллээ.

Улсын хэмжээнд 28.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа хураажээ.

Үүнээс:

-26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай,

-9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс,

-6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо,

-20.0 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал,

-9.0 мянган га-гаас 3.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Төмсний хураалт  50.7 хувь, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top