Дорноговь аймагт сураггүй алга болсон хүүхдийн эрлийн ажиллагааны талаар өнөөдөр ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ.
Энэхүү хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ЦЕГ-аас "Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаа болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг хийж байна. Ажиллагааг автомашинаар болон нисдэг тэргээр хийж байгаа бөгөөд зэргэлдээ сум, аймгийн нутаг дэвсгэрийг хамарч хийж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хүсч, уриалъя. Мэдээллийг үнэн зөвөөр нь, баттай эх сурвалжаар авч, мэдээлэх нь зүйтэй. Манай Дотоодын хяналтын аюулгүй газраас шалгалт явуулж, алдаатай мэдээлэл цацсан ажилтанд арга хэмжээ авна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ил тод мэдээлж, вэб сайтад байршуулдаг болно" гэлээ.
Мөн сэжигтэн өөрийгөө хутгалсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбогдуулан шалгалтын ажиллагаа эхлүүлсэн тухай дурдлаа.
Сэтгэгдэл ( 4 )
муу пиздануудад аль 10 н жилийн өмнөөс хэлээд байсан даа. өчнөөн хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврах боломж алдсан хулгайчууд.
ANYSKN SEKSEER80955877
ха ха . Цагдаа хүчирхийлэгч гэдгийг тогтоох уу? Авгай нь зүв зүгээр байхад нь дуудлага өгнө. Тэгээд хүчирхийлэгч нэр авна.
элон маскийн чипийг балайнуудад суулга хаа яваа газрын мэдээлэх