Х.Булгантуяа: Нэг хүүхдэд оногдож байгаа улсын төсөв 5000 төгрөг байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 05

 

Дорноговь аймагт сураггүй алга болсон хүүхдийн эрлийн ажиллагааны талаар өнөөдөр ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа"Улсын хэмжээнд 1.2 сая орчим хүүхэд бий. Ганцхан хүүхэд хамгааллын байгууллага хүүхдийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Боловсролын яам, Эрүүл мэнд, ЦЕГ, иргэд олон нийт бид бүгд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байна. Жилд 1000 орчим хүүхэд гэмт хэрэгт холбогддог бол 1500 орчим хүүхэд хохирогч болж байна. Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар 108 утсанд нийт 70000 орчим дуудлага бүртгэгдсэн. Үүнээс 50 орчим хувь нь манай зорилтот дуудлага байдаг. 

Бид цаашид хүчирхийллийн гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах шаардлагатай байгаа гэдэг дээр санал нэг байгаа. Дэлхий даяар хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг зураг болон нэртэй нь олон нийтэд, вэб сайтаар зарладаг. Манай улсад нууцлагдмал байдалтай байдаг, сэжигтэн ял эдэлж гарч ирээд дахин гэмт хэрэг үйлддэг. Энэ удаагийн хэрэг дээр энэ төрлийн гэмт хэрэг байж болзошгүй гэх хардлага мөн байна. 

Хөдөө суманд малын асуудал хариуцсан таван хүн байдаг хэрнээ хүүхдийн мэргэжилтэн гэж байдаггүй. ХНХ-ын яамны харьяа Гэр бүл, хүүхэд хөгжлийн агентлагийн төсвийг тооцоод аваад үзэх юм бол нэг хүүхдэд оногдож байгаа төсөв 5000 төгрөг байдаг. Нийт төсөв 8 тэрбум төгрөг. Манай улсын нийт хүүхдийн нийгмийн халамжийн дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай 400 гаруй өрхөд амьдарч буй хүүхдүүдэд оногдох төсөв 15.000 төгрөг байдаг. Бид 2024 оноос энэхүү төсөвийн 6 тэрбумаар нэмэгдүүлж 14 тэрбум төгрөг болгох саналыг УИХ-д өргөн бариад байна. Ингэж байж бид хүүхэд хамгааллын ажлыг илүү өргөн цар хүрээтэй хийж хэрэгжүүлэхээр байна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.136.75) 2023 оны 10 сарын 09

Zub.Huuhed hamgaalaliin Bolon ger buliin huuliin shinechilsen huuliudaa yaraltai Ard tumneree heleltsuulj IH Huralaar hurdan batluulaarai de tanid Amjilt husie!

0  |  0
Зочин(66.181.161.113) 2023 оны 10 сарын 06

Бүх хүүхэд биш. Эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд төсвөө зориул.

0  |  0
иргэн(66.181.191.220) 2023 оны 10 сарын 06

Энэ мэт нам дагасан хулгайч луйварчид хамаг боломж ирээдүйг хулгайлаад байхад аргагүй

0  |  0
Top