Палестины хэт даврагч “Хамас” бүлэглэлийн халдлага түүхэнд Израилын тагнуулын албаны бүтэлгүйтэл болж бичигдэнэ гэж “The Guardian” онцолжээ. Израилын арми Хамас бүлэглэлийнхэн хилийн хаалтыг сэтэлж, Израилын нутаг дэвсгэр рүү хэдхэн цагийн дотор халдан ороход бэлэн биш байсан гэж тус хэвлэлд бичжээ.
Израилын тагнуулын албаны бүтэлгүйтлийг дүгнэн цэгнэхэд олон жил шаардагдана гэж “The Washington Post” хэвлэлийн тоймч мөн үзэж байна. Тэрбээр тагнуулын албаны харалган байдлыг АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд гарсан халдлагатай зүйрлэжээ. Түүний бодлоор, тагнуулын албаны алдаанууд нь мэдээллийн хомстлоос буй авсан мэдээллээ ойлгох чадваргүй, өөртөө хэт итгэлтэй байдалтай холбоотой. Израилын тал Хамас бүлэглэлийнхэн хилийн хаалтыг параплан шүхрээр давж, орж ирнэ гэж тооцоолоогүй. Израилын эрх баригчид дайсан агаар, тэнгис, хуурай газраар нэгэн зэрэг довтлох чадварыг нь үнэлж чадаагүй гэж “The Washington Post” хэвлэлийн тоймч онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх цаг болсон байх шүү. 1949 оноос хойш хичнээн ч дайн болов. НҮБ энэ тал дээр хэтиэрхий хойрго хандаж ирсэн шүү ер нь