БНХАУ Газын зурваст гал зогсоохыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

 

Дэлхийн хамтын нийгэмлэг, ялангуяа их гүрнүүд Палестины асуудалд бодит, шударга байр сууринаас хандах учиртай гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Палестины Гадаад хэргийн сайд Риад аль-Малик утсаар ярихдаа мэдэгджээ.

Бүс нутгийн бус улс орнууд, ялангуяа их гүрнүүд хямралыг шийдвэрлэхийн тулд бүтээлч үүрэг гүйцэтгэж, асуудалд бодитоор хандах ёстой гэжээ. БНХАУ энгийн иргэдийн эсрэг чиглэсэн, олон улсын эрх зүйд харшилсан аливаа үйлдлийг эрс буруутгаж, нэн даруй галаа зогсоож, Газын зурвасын энгийн иргэдийн амьдрах суурь нөхцөлийг хангахыг уриалж байна. Хятад улс Газын зурвасын хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ зогсоохгүй гэж Ван И мэдэгджээ. Палестины асуудлыг шийдэх цорын ганц арга зам нь “Хоёр улс, хоёр ард түмэн” төлөвлөгөөг хэрэгжүүлэх явдал юм гэж Ван И онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top