Газын зурвас дахь газрын ажиллагааг барьцааны хүмүүсээс болж цуцалж магадгүй байгаа талаар “Times of Israel” сонины тоймчид бичжээ.
Тэдний дүгнэж буйгаар Газын зурвас дахь Израилийн газрын ажиллагааг барьцааны хүмүүсийг суллахтай холбоотойгоор “замд нь” саатуулж магадгүй байгаа аж.
Цэргийнхэн “Засгийн газар газрын дайралт хийх тушаалыг өгөхгүй байж магадгүй эсвэл урт хугацаагаар хойшлуулж магадгүй” гэсэн байна. Энэ нь ХАМАС хөдөлгөөний олзны хүмүүсийг суллахтай холбоотой аж. “Times of Israel” хэвлэлд бичсэнээр, саяхан америк ээж, охин хоёрыг сулласан явдал нь газрын довтолгоо саатахад хүргэсэн байна.
Өмнө нь ХАМАС бүлэглэл Газын зурвасаас хоёр хүнийг сулласан талаар мэдээлсэн билээ.
Түүнчлэн Израил Газын зурвас дахь ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )