Израил улсын зүгээс олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бүх ажилтныг Газын зурвасын хойд хэсгийг нэн даруй орхихыг шаарджээ.
Цэргийн ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхтэй холбоотойгоор энэхүү шаардлагыг хүргүүлсэн талаар ISNA агентлаг мэдээлсэн байна. ЦАХАЛ буюу Израилийн батлан хамгаалах арми нь Газын зурвас дахь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй талаар мэдээлсэн билээ.
Түүнчлэн Израилийн цагдаагийн газар зарим сэтгүүлчийг баривчилна гэж сүрдүүлжээ.
Үүний өмнө Израил улс Туркээс дипломатчидаа эгүүлэн татаж, хоёр улсын харилцааг үнэлж дүгнэхээр болсон билээ. Туркт болсон Палестиныг дэмжих жагсаалын үеэр тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Анкара ойрын үед Израилийг цэргийн гэмт хэрэгтэн гэж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зарлана” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )