ОХУ Газын зурваст 27 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

2023 оны 11 сарын 21

ОХУ-ын Онцгой байдлын яамны онгоц Газын зурвас руу 27 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэхээр хөөрчээ.

Онгоц Махачкала хотын нисэх буудлаас Египетийн Эль-Ариш нисэх буудлыг зорьсон байна. Газын зурвас руу Оросоос хүргэж байгаа хүмүүнлэгийн тусламж Египетээр дамжин очиж буй.

Хүмүүнлэгийн тусламжинд хүнс, хүүхдийн хоол, хувцас, гутал, эрүүл ахуйн хэрэгслүүд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top