Израилийн Батлан хамгаалах арми хоногт Газын зурвас дахь 300 цэргийн объектод цохилт өгчээ.
Армийн хэвлэлийн албанаас мэдээлснээр ЦАХАЛ нь ХАМАС бүлэглэлийн объектууд руу агаараас хоногт ийм олон цохилтыг хийсэн байна. Цохилтууд тус бүлэглэлийн үйл ажиллагааны штаб, хонгилууд, агуулах, дэлбэрэх төхөөрөмжүүд хийдэг газар болон танк эсэргүүцэх пуужин хөөргөх талбай зэрэг рүү чиглэжээ.
Израил Газын зурвасын хойд хэсэгт л гэхэд ХАМАС-ын 12 батальоныг устгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )