Газын зурваст хүмүүнлэгийн завсарлага авсны дүнд НҮБ зурвасын хүн амд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх боломжтой болжээ. Олон зуун мянган энгийн иргэн хүнс, ус, эм аваад байна.
Аравдугаар сарын 7-нд хурцадмал байдал эхэлснээс хойш Газын зурваст нийт 137 ачааны тэрэг бүхий хүмүүнлэгийн тусламж хүргээд байна. Associated Press агентлагийн мэдээлснээр, Газын зурвасын хойд хэсэг болон Газа хот Израилын цэргийн ажиллагааны дараа амьдрах нөхцөлгүй болж болзошгүй байна. Газа хотоос юу ч үлдээгүй тул палестинчуудад бараг очих газар үгүй болжээ.
Сэтгэгдэл ( 0 )