Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш 8000 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
“Al Jazeera” телевизийн мэдээлснээр Газын Иргэний хамгаалалтын төлөөлөгч “Израилийн бөмбөгдөлтүүдийн үеэр 8000 хүн алга болсон” гэжээ. Сураггүй болсон хүмүүсийн дийлэнх нь байшин барилгуудын нурангин дор байх магадлалтай аж.
Газын хойд болон өмнөд хэсгээр хамгийн олон тооны хүн сураггүй болсон байна.
Тэгвэл “Al Mayadeen” телевиз Израилийн цохилтуудын явцад амиа алдсан палестинчуудын тоо 18.5 мянгыг давсан талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ тоо мэдээлэл худал байх аа. Ийм хүнд нөхцөлд амь үрэгдсэн хүний тоог үнэн тооцох боломжгүй. Хохирол үүнээс хамаагүй их байх магадлалтай. Шархадсан хүмүүс үй олноороо байгаа. Ёстой дайны гэмт хэрэг энд л болж байна даа. Нөгөө дайны гэмт хэрэг шүүдэг шүүх яасан вэ?