Францын Ерөнхий сайдаар ижил хүйстэн Габриэль Атталь томилогдов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон боловсролын сайд Габриэль Атталийг /34 настай/ ерөнхий сайдын албан тушаалд томилжээ. Өнгөрсөн даваа гарагт /2024.01.08/ Францын Ерөнхий сайд Элизабет Борн огцорсон билээ.

Атталь нь засгийн газрын тэргүүнээр томилогдсон Францын түүхэн дэх хамгийн залуу бөгөөд анхны ижил хүйстэн болж байна. Габриэль Атталь 2007 онд Социалист намд элсэж улс төрийн карьераа эхлүүлжээ. 2014 онд тэрбээр Ванва хотын зөвлөлд сонгогдон, 2017 онд парламентын доод танхимын гишүүнээр сонгогджээ. 2020 онд Ванва хотын зөвлөлд дахин сонгогдож, 2018-2020 оны хооронд Үндэсний боловсрол, залуучуудын асуудал эрхэлсэн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 2020 оны долоодугаар сард Макроны санал болгосны дагуу Францын засгийн газрын төрийн нарийн бичгийн дарга, албан ёсны төлөөлөгчийн албан тушаалыг хашжээ. 2023 оны долоодугаар сарын 20-нд Атталь үндэсний боловсрол, залуучуудын хэрэг эрхлэх яамыг тэргүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ок(103.140.10.220) 2024 оны 07 сарын 09

\nазтай дамшиг вэ сайд хийдэг

1  |  0
Зангараг(98.181.118.33) 2024 оны 07 сарын 09

Ижил хүйстнээр хувь заяагаа шийдвэрлүүлдэг Францчууд эрлийзүүдээр хувь заяагаа шийдүүлдэг Монголчууд гутамшигтай амьдралтай .

1  |  0
Top