Газын зурвас руу хоногт 182 ачааны машин хүмүүнлэгийн тусламж нэвтэрсэн талаар Израилийн Засгийн газрын Палестины нутаг дэвсгэр дэх үйл ажиллагааг зохицуулах газар (COGAT)-аас мэдээлжээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дээрх машинуудыг шалгаж, нэвтрүүлсэн бол өмнөх өдөр нь 200 орчим ачааны машин хүмүүнлэгийн тусламж нэвтэрсэн байна.
Шинжээч нар Ирак, Ливан, Иранд болж буй сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад мөргөлдөөний цар хүрээ нэмэгдэх магадлал нэмэгдсээр байгааг хэлсэн билээ. Тэгвэл Цагаан ордон Палестин-Израилийн мөргөлдөөн Ойрх Дорнод даяар өрнөх тохиолдолд хариу арга хэмжээ авах янз бүрийн хувилбар дээр ажиллаж байна гэж Жо Байдены засаг захиргааны эх сурвалжаас иш татан “Politico” сонин мэдээлжээ.
Газын зурвас дахь нөхцөл байдал дайнаас илүү том, сунжирсан бүс нутгийн мөргөлдөөн болж хувирах магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд АНУ-аас хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )