17 дугаар жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жил гарах гэж байна. Луу жил гарч байгаатай холбоотойгоор тухайн жилд мэндлэх хүүхдийн онцлогийн талаар шинэ хүнээ хүлээж байгаа аав, ээж нар өөр хоорондоо сонирхон ярьдаг.
Тэгвэл Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан энэ талаар зурхайн үүднээс хэрхэн тайлбарладаг талаар дараах мэдээллийг өглөө.
-Дорнын зурхайгаар буян ихтэй бурхны номонд сүжиг сайтай, эд юмаар элбэг дэлбэг 3 хөх мэнгэтэй, Хөх буюу модон луу жилд төрсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс маш сайн төөрөг заяатай.
Монголчууд эртнээс хүүхдийг эхээс мэндлэхэд дорнын уламжлалт зурхайгаараа тухайн хүүхдийн дэмбэрэл буюу төөрөг зурхайг гаргуулан шинжиж нэрийг өгдөг уламжлалтай байсан.
Тухайн дэмбэрэл төөрөг зурхайд хүний буян хишиг, онцлог ааш зан чанар, авьяас чадвар, барцад саад засал ном гэх мэт зүйлс тодорхой гардаг тул үр хүүхдээ зөв таньж мэдэж, зөв харьцаж өгсөх арга ухаан, хувь хүн өөрийгөө таниж мэдэх, тохиолдож болох барцад саадыг урьдчилан мэдэж засах, ажил мэргэжилээ зөв сонгох гэх мэт олон талын ач холбогдолтой зурхай зурдаг уламжлалтай.
Үүнээс үзэхэд одоо ирж буй Хөх буюу Модон луу жилд төрсөн эрэгтэй, эмэгтэй хэн боловч цог золбоотой, гэгээн ухаантай, нас урт, буян хишиг арвин, өөрийн санаж сэдсэнээ хийж бүтээх нь туйлбартай сайн, мэргэн уян үгтэй, нөхөртөө тустай, эдлэх зовлон бага, идээ, эд юмс элбэг дэлбэг, эрх мэдэл ихтэй, орон гэрт нь хүн цугларах нь элбэг, насан турш уул, ус хорлож сүйтгэхийг цээрлэн тахин аргадаж үргэлж өргөл өргөхийг дадал хэвшил болгож явбал эд баялаг нь үргэлж дэлгэрч явах сайн төөрөгтэй.
Сэтгэгдэл ( 3 )
Ухаантай үрс олон төрж Монголын үрс маш олон болох болтугай
баярлалаа
Таних 2 ч эргүү авгай төрөх гэж бна. Тэднээс лав олигтой төөрөг заяатай юм төрөхгүй биз