Израилийн зүгээс Иранд цохилт өгч, “Хезболла”-тай дайн эхлүүлнэ гэж сүрдүүлжээ. Тель-Авивын зүгээс Ираныг Израилийн зэвсэгт хүчний “зорилго” гэж нэрлэсэн байна. Уг мэдэгдлийг Еврейн улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Нир Баркат хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хийжээ. Түшмэлийн ярьснаар Тегеран Израилийн эсрэг бодлого болон хяналтад нь байдаг бүлэглэлүүдийн дэмжлэгийн үр дагаврыг мэдэж байх ёстой аж.
Тэгвэл шинжээчид ийм мэдэгдэл нь Ойрх Дорнодын байдлыг улам хурцатгаж байна гэж үзлээ. Үүний зэрэгцээ шинжээчдийн үзэж байгаагаар Израилд Газын зурваст Иран, “Хезболла” болон Палестины эсэргүүцлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад хангалттай нөөц байхгүй байж магадгүй гэнэ.
Израилийн Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Нир Баркат “The Telegraph” сонинд ярилцлага өгөхдөө Баруун эрэг дэх Иран, Ливан, палестинчуудын эсрэг хэд хэдэн заналхийлсэн мэдэгдэл хийжээ. Тодруулбал, тэрбээр “Иран бол Израилийн “хууль ёсны бай” юм” гэж ярьсан байна. Түүний ярьж буйгаар Иран бол Израилийн хууль ёсны бай бөгөөд үүнээс /Израилийн төрийн эсрэг өдөөн хатгалгууд/ мултрахгүй аж. Могойн толгой Тегеранд байгаа гэнэ. Карибын хямралын үед Жон Кеннедийн баримталж байсан стратегийг хэрэгжүүлэхийг тэрбээр зөвлөсөн байна.
Израилийн сайдын хэлснээр, Тегеран Израилийн эсрэг бодлого явуулж, Ойрх Дорнод дахь өөрийн хяналтад байгаа бүлэглэлүүдийг дэмжсэний үр дагаврыг мэдэж байх ёстой. Нир Баркат мөн Палестины иргэдийн талаар маш сөрөг зүйл ярьсан аж. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны Израилийн эсрэг халдлагыг палестинчуудын 80 хувь нь дэмжиж байгаа гэж мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Израил улс өөрийн нутаг дэвсгэр дээр Баруун эрэг орчмын оршин суугчдыг ажлын байраар хангахаа зогсоосон байна. Улстөрчийн үзэж байгаагаар энэ бүс нутгийн засаг захиргаа ХАМАС-ын удирдлагаас ялгаагүй гэнэ.
Н.Баркат Иран, Ливаны эсрэг цэргийн хүч хэрэглэнэ гэж олон нийтэд сүрдүүлсэн нь ийм сүрдүүлгийн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн аравдугаар сард Еврейн улсын Эдийн засгийн сайд Их Британийн “Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа “Тегеран Израилийг бүх талаас нь цохихоор төлөвлөж байна” гэж мэдэгдээд хэрвээ “Хезболла” хоёр дахь фронтыг Израилийн хойд хэсэгт нээвэл Иранд цохилт өгөхөө анхааруулсан билээ. Улстөрчийн тэмдэглэснээр Израил руу дайрсан тал Газын зурвасын адил хувь заяатай тулгарах аж.
Израил дайснууддаа ямар нэг зүйлийг ойлгуулахыг хүсэж байгаа гэнэ. Тэд Газын зурваст юу болж байгааг хар, хэрэв та нар бидэн рүү дайрвал мөн адил зүйл та нарыг хүлээж байгаа, бид та бүхнийг газрын хөрснөөс арчих болно гэсэн санааг илэрхийлж, сүрдүүлсээр байна.
Шинжээчдийн дүгнэлт
Израилийн удирдлагууд ийм хатуу мэдэгдэл хийснээрээ ямар зорилго тавьж байна вэ, Ойрх Дорнодын нөхцөл байдал улам доройтсоны үр дагавар юу байх талаар шинжээчид дараах дүгнэлтийг хийжээ:
Ойрх Дорнод дахь Израил, АНУ-ын байдал улам дордоно
Ойрх Дорнод дахь Израил, АНУ-ын байдал улам дордох болно гэдгийг Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, шинжээчид онцолж буй. Үүний зэрэгцээ Ливан дахь дайн, Ирантай цэргийн сөргөлдөөн нь Тель-Авивын хувьд нэг их асуудал үүсгэхгүй гэж Н.Баркат үзэж байна. Израилийн сайдын мэдэгдэл хэр бодитой талаар шинжээчид:
Израил ялахгүй
Израилд ялалт байгуулах их нөөц байхгүй гэж шинжээчид үзжээ. Нэгдүгээрт, тус улс жижиг нутаг дэвсгэртэй тул буудахад амархан аж. Хоёрдугаарт, Израил нь Иран болон хөрш зэргэлдээ Арабын орнуудаас хамаагүй цөөн хүний нөөцтэй. Ийм адал явдал Израилийн хувьд сайнаар дуусахгүй гэнэ.
Үүний зэрэгцээ Вашингтон ийм хувилбараас зайлсхийхийг хичээж байна. Жо Байден сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ойрх Дорнодын мөргөлдөөнийг хэт хурцатгахыг хүсэхгүй байгаа аж. Тегеран бүс нутагтаа Израил, АНУ-тай сөргөлдөхийг эрмэлзэж байгаа ч мөргөлдөөнийг өргөжүүлэхгүй, Тель-Авив, Вашингтонтой шууд сөргөлдөөнд орохгүй гэнэ.
Палестины хүн амын хувь заяа
Палестины хүн амын хувь заяа хаашаа эргэх талаарх шинжээчдийн байр суурь:
Сэтгэгдэл ( 0 )