С.Амарсайхан Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа

2024 оны 02 сарын 03

 

МУ-ын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр буюу /2024.02.02/ Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа лабораторид ажилласан билээ. Тэгвэл Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн агааржуулалтын систем 100 хувь ажиллах ёстой ч өнгөрсөн 10 гаруй жилийн турш агааржуулалтын системийн урсгал засварыг хийхгүй, шүүлтүүрийг засахгүй явж ирснээр өдгөө 3-ны 1 нь л ажиллагаатай үлджээ. Энэ нь ажилчдын эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй учраас Нарийн мэргэжлийн, хортой нөхцөлд ажилладаг лабораторийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд тогтмол хамруулах шаардлагатай байгааг хэлж байна.

Мөн хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх гол эх үүсвэрүүдийн нэг болох урвалж бодисын зардлыг сүүлийн 2,3 жил төрийн хэмнэлтийн хуулиар 50 хувь бууруулсан нь лабораторид хийгдэх үзлэг шинжилгээг төдий чинээ бууруулжээ. Энэ оны төсөвт урвалж, бодисын хангалт нийлүүлэлтэд тодорхой мөнгө суулгуулсан ч урьд жилүүдэд хуримтлагдсан өрөнд суутгагдаж мөн л бүрэн ажиллах нөхцөл хомс байгаа талаар уламжиллаа.

Иймд тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд Эрүүл мэндийн яам, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан Ажлын хэсэг байгуулж, тулгамдсан асуудлуудыг дотооддоо шийдвэрлэх боломжтой эсэхийг судалж, ойрын хугацаанд танилцуулахыг Стандарт, хэмжил зүйн газрын даргад үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top