Монгол түмний их баяр Цагаан сар хэдхэн хоногийн дараа болно. Амны билгээрээ сайныг ерөөж, ахан дүүсээрээ цуглан баярлаж, ахмад буурлаа хүндэтгэн золгож, алдрай үрсээ өргөн тэтгэнэ. Хэдэн мянганы түүхтэй эл баяр бол монголчуудын дангааршин буйн нотолгоо, тусгаар тогтносон Монгол Улсын баталгаа болдог. Жил ирэх бүр энэ баярын утга учир, уламжлал ёс багассаар байгаа нь харамсалтай. Гэлээ ч монголчууд байгаа цагт Цагаан сарын бэлгэдэлт чанар арилшгүйгээр үргэлжилсээр байх нь дамжиггүй.
Энэ бүхнийг улиглан учирласан нь өмнөд хөрш рүү явах хүмүүсийн цуваа тасрахгүй, тэр бүү хэл галт тэрэгний тасалбар олдохгүй байна гэсэн харамсалтай мэдээ. Мэдээж хүн бүр л уламжлалт баяраа ёслол төгөлдөр, элбэг хангалуун угтаж, орж гарсан ахан дүүсийнхээ гарыг нүүр улайхгүйгээр цайлаад гаргахыг хичээж байгаа. Тэгэх нь ч зүйтэй. Гэхдээ гаднын бараа бүтээгдэхүүнээр ингэх нь дэмий л гэж хэлээд байгаа хэрэг.
Өнөөдөр нийслэлд салбар яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хэд хэдэн үзэсгэлэн худалдаанууд болж байгаа. Үйлчлүүлж, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг авч байгаа хүмүүс олон байгаа ч гадагшаа явж байгаа урсгалтай харьцуулбал өчүүхэн жаахан байна. Хэрэв бид Хятадын хямд, чанаргүй бүтээгдэхүүнээс татгалзаад төгрөгөө дотооддоо үлдээхгүй бол юу болох вэ. Мэдээж төгрөгөөр шууд урд очоод худалдан авалт хийж чадахгүй учраас юанийн эрэлт нэмэгдэнэ. Эрэлт нэмэгдэхээр ханш нь чангарна.
Юанийн ханш чангарах нь бусад валютын ханшийг ч өсгөх нөлөөтэй. Хэрэв ийм зүйл болбол сэргэж ядаж буй эдийн засаг дахин унаж, инфляц нэмэгдэх, төгрөгийн ханш унаж, жинхэнэ утгаараа цаас болно. Харин дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авч, эсхүл төгрөгөөрөө хүмүүсийн гар цайлгавал ийм зүйл болохгүй. Үүнийгээ дагаад үйлдвэрлэгчид мөнгөтэй болно. Тэд мөнгөтэй болбол тэдний ар гэрийнхэн мөнгөтэй болж, ханшийн өсөлтөд нэрвэгдэхгүй байх боломжтой болно. Тиймээс л Монголдоо төгрөгөө үлдээх нь зөвхөн нэг гэр бүл, хэсэг хүмүүст бус монголчуудад хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 5 )
хужаагийн хог худалдан авч , эрээний хятадуудыг тэтгэдэг монгол тэнэгүүдийг яанаа
Unetei,chanargui,bas zarj bga humusni haritsaa muutai,duugrahgui,malgai avahged asuusn helehgui,hajuu languunaasni avahar manaidbgashtei ged urdur hoigur uglej yavna,ogch bga hudalagchni cart unshcha bollo,dahin helj bj baraga avba,hunsnih bol hamalj uheh gej bga yum shig ongoilgoh gej uile uzne,Terni orond Japan bara hamgiin taalamjtau,tovoggui
үнээ дундач болгооч дээ хандан гарсан үнэтэй юмыг хэн авах юм вэ бие биеэ шулахаа л бодддог биз дээ дов жалганы шинжтэй монголчууд
Ацных нь үндэсний үйлдвэрлэгчид. Монголд үйлдвэрлэгч гэж бхгүй. Бүгд дамчид
Undesnii uildverlel demjih geheer hujaa shigee hog baihiin. japan baraa l deer bna odoo bol