Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Палестинтай энх тайван тогтоох асуудлаарх олон улсын шахалтаас эрс татгалзаж байна” гэж X сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Түүний хэлж буйгаар ийм тохиролцоонд талуудын хоорондын шууд яриа хэлэлцээний тусламжтайгаар л хүрэх боломжтой аж. Урьдчилсан ямар нэгэн нөхцөлгүйгээр хэлэлцээ хийх хэрэгтэй байгааг Израилийн Ерөнхий сайд хэлсэн байна.
Түүнчлэн Израил Каираас барьцааны хүмүүсийн асуудлаарх ХАМАС-ын шинэ санал хүлээж аваагүй гэдгээ мэдэгдсэн юм.
Зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Б.Нетаньяху Израилийн төлөөлөгч нарт Каир дахь уулзалт дээр зүгээр л сонсохыг тушаасан байна.
Сэтгэгдэл ( 0 )