Хэмжил зүйн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2023.02.23-ны өдөр танхимаар зохион байгуулагдлаа. Зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын баталсан хөтөлбөрийн дагуу дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт
1.1. “ШИГИ” ХХК-ийн хүсэлт болгосон ОХУ-ын "Милур ИС" компанид үйлдвэрлэсэн Милур 107 загварын 1 фазын цахилгааны тарифт электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.2. “Мэйжүрмэнт” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын “Micro Sensor” компанид үйлдвэрлэсэн MDM7000 загварын даралтын ялгаврын хувиргагчын загвар, БНХАУ-ын “Zhongshan Beryl Electronics” компанид үйлдвэрлэсэн BYH07, BYH08 загварын эмнэлгийн электрон жин, BYHJ02 загварын метрийн загварыг тус тус Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.3. “Цахим алт” ХХК-ийн хүсэлтээр БНАХУ-ын "Suzhou Hunshui Technology" Co.Ltd компанид үйлдвэрлэсэн LXSG-15E (LoRaWan) загварын хүйтэн усны тоолуур загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.4. “Дэлгэр Хайлан” ХХК-ийн хүсэлт болгосон ОХУ-ын OOO "СК"ЭКОМЕРА" компанид үйлдвэрлэсэн ЭКОМЕРА-15У(нийтлэг), ЭКОМЕРА-15Х загварын хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.5. “Жигс ундарга” ХХК-ийн хүсэлт болгосон ОХУ-ын ООО ПКФ "Бетар" үйлдвэрийн СГВ нийтлэг загварын усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Хоёр. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхад үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлт
2.1. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын дулааны тооцоолуур, даралтын хувиргагч, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж буй манометр, термометр суурилуулах, засварлах хэт авианы зарцуулалтын тоолуур суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.2. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Визард вишн” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.3. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур импортлох, суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Цахим алт” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.4. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны болон шингэний тоолуур суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Гангар-Орд” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.5. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Дэлгэр хайлан” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл ( 0 )