Израил Газын төв хэсэг рүү дайрч, 40 хүн АМИА АЛДАВ

2024 оны 02 сарын 23

Израилийн талаас Газын төв хэсэг рүү дайралт хийж, хамгийн цөөндөө 40 хүн амиа алджээ.

“Al Jazeera” телевизийн мэдээлснээр Газын төвийн дүүргүүд рүү хийсэн цохилтын улмаас 100 гаруй хүн шархадсан байна.

Израилийн армийн цохилтуудын улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 29313 болж нэмэгдсэн талаар мэдээлжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэд хоногийн өмнө “Палестинтай энх тайван тогтоох асуудлаарх олон улсын шахалтаас эрс татгалзаж байна” гэж мэдэгдсэн билээ. Түүний хэлж буйгаар энх тайванд талуудын хоорондын шууд яриа хэлэлцээний тусламжтайгаар л хүрэх боломжтой аж. Урьдчилсан ямар нэгэн нөхцөлгүйгээр хэлэлцээ хийх хэрэгтэй байгааг Израилийн Ерөнхий сайд хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top